Зорчигчдын цогцсыг эх оронд нь авчирлаа
Малайзын агаарын тээврийн “МН17” онгоц өнгөрсөн сарын дундуур Амстердамаас Куала Лампур руу нисч явахдаа Украины Грабово хотод осолдсон юм.
бө
Тэгвэл тус онгоцонд зорчиж явсан Малайз улсын 20 иргэний цогцсыг өчигдөр Куала Лампур хотноо авчирсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тус ажиллагаатай холбогдуулан Малайзын эрх баригчид гашуудлын өдөр зарлаж, төрийн далбааг хагас бөхийлгөжээ.
өа
Цогцос тээвэрлэж явсан онгоц өчигдөр 10.00 цагийн үед эх орондоо ирж, гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Мөн тус улсын эзэн хааны зарлигаар орон даяар нэг минут дуугаа хураажээ. Онгоц осолдсон шалтгааныг АНУ болон Европын холбоо оросын талыг баримтлагч салан тусгаарлагчдын харвасан пуужинд оногдсонтой холбон тайлбарлаж байгаа.
өб
Харин ОХУ пуужинд оногдсон байхыг үгүйсгээгүй ч салан тусгаарлагчид биш, Украины Засгийн газрын цэргүүд өөрсдөө харваж унагасан гэж үзэж байгаа юм.
бө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ