Хирошимад 42 хүн амиа алдав
Японы Хирошима хотод хэдэн долоо хоногийн турш орсон аадар борооны улмаас хөрсний гулгалтаар амиа алдсан иргэдийн тоо 42-д хүрсэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
бө
Өнгөрсөн долоо хоногт тус бүс нутагт хөрсний гулгалтын улмаас 32 хүн амиа алдаж, 11 хүн сурагггүй алга болоод байсан юм. Мөн хотын иргэд 15 дахь өдрөө цахилгаангүй байсан бол өнөөдрөөс эхэлж цэвэр усны хомдсолд орсон гэв. Аврагч нар агаараас тусламж үзүүлэхээр оролдож байгаа ч тэнгэр бүрхэг байгаа учир нислэгийг зогсоосон байна.
бө
Ерөнхий сайд Шинзо Абе 5000 гаруй аврагч нарыг Хирошима хот руу илгээж, яаралтай цэвэр ус, дулаан хувцас, хоол хүнс зэргийг иргэдэд өгөхийг тушаасан байна. Гурван хоногийн өмнө Хирошима хотод байрлах Атомын цахилгаан станцын үйл ажиллагааг зогсоосон ч өнөөдрөөс эхэлж хэвийн ажиллагаанд оруулжээ.
бө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ