Хэлэлцээр хийвэл 100 сая ам.доллар өгнө

img

Европын холбоо Израйль, Палестины эрх баригчдыг Газын зурваст явуулж буй зөрчил, мөргөлдөөнөө зогсоож, энхийн хэлэлцээр байгуулахыг хүссэн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Европын холбоо хоёр гүрнийг харилцан галаа зогсоож, энхний хэлэлцээр байгуулж чадвал 100 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амласан байна. Тус холбооны Ерөнхийлөгч Жозе Мануэл Баррозо хэлэхдээ “Энэ сардаа багтааж хэлэлцээр хийж, харилцан бууж өгвөл туслалцаа үзүүлэх болно” гэжээ.

1

Израйлийн армийн явуулж буй гэнэтийн дайралтын улмаас өнгөрсөн баасан гаригт Палестиний 24 иргэн, хэт даврагч “Хамас” бүлэглэлийн хоёр дайчин амиа алдсан тухай “Улаан загалмай” нийгэмлэг мэдээлэв. Долоо хоногийн турш хүчинтэй байсан гал зогсоох гэрээ дуусгавар болсны дараа Израйль Газын зурвас руу агаараас цохилт өгч эхлээд буй юм. Хариуд нь “Хамас” бүлэглэл ойрын болон дунд тусгалын таван пуужин Израйлийн нутаг дэвсгэр лүү харвасан билээ. Палестины Засгийн газраас мэдэгдсэнээр “Хамас” бүлэглэлийн харвасан пуужингийн нэг нь Газын зурваст байрлах “Нарэм” хэмээх худалдааны зах дээр туссан гэв. Пуужингийн цохилтын умаас 14 иргэн амиа алдаж, 100 гаруй иргэн шархтсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

нэргүй:
дэлхийн төгсгөл ойртож байна. дэлгэрэнгүйг дараах монгол орчуулгатай видеоноос үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=2kaurk1h20u&list=uugjm-fyshny-2dz5wzjjq6w
2014-08-25