Мэрайя Кэри нөхрөөсөө саллаа

img

Дуучин Мэрайя Кэри хөтлөгч Ник Кэннон нар хэдхэн хоногийн өмнө хуримын ойгоо тэмдэглэж, гэр бүлээрээ авахуулсан зургаа инстаграмдаа байршуулаад байсан ч өнөөдөр салж буй зарласан тухай “Hollywoodlife.com” мэдээллээ. Ник Кэннон зургаан жилийн амьдралдаа цэг тавьж, ганц бие залуу болсноо хүлээн зөвшөөрсөн байна.

1

Хосууд ирэх сарын эхээр албан ёсоор гэр бүлээ цуцлуулахаар болсон гэж Мэрайя Кэригийн хэвлэлийн төлөөлөгч Женни Овер мэдэгдсэн юм. Тэд ямар шалтгаанаар гэрлэлтээ цуцлуулж байгаагаа хэлэхээс татгалзсан ч таван настай хүү, охин хоёроо дуучин бүсгүй өөр дээрээ өсгөхөөр болсон аж. Тэд 2012 оны сүүлээр хэсэг хугацаанд тусдаа амьдарсан байна. Өнгөрсөн лхагва гаригт хосууд сүүлийнхээ хуримын ойгоо тэмдэглээд эв найрамдалтайгаар гэр бүлээ цуцлуулсан гэж Ник Кэнноны ээж хэлжээ. Кэннон дуучин бүсгүйтэй зургаан жил амьдрахдаа хэд хэдэн удаа эхнэрээ хуурч байсан ч Мэрйяа өнөөг хүртэл уучилж, нөхрөө хэмээн хүндэлсээр байсан гэж “TMZ” сайт бичжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

teneg xar:
ene sxan xuuxeng aytaixn tsoxiod yvj chadku azgu xog haha
2014-09-02
kkkkkk:
sarmagchin
2014-08-25
bayar:
ene teneg xar zaluu tenegtsen bnaa
2014-08-25