“Цагийн ажил-2” хөдөлмөрийн яармаг ажиллана
Наймдугаар сарын 25 буюу маргааш Монголын залуучуудын өдөр тохионо. Энэ өдрийг тохиолдуулан Монголын Энэ өдрийг тохиолдуулан залуучуудын холбооны дэргэдэх “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”, Нийслэлийн хөдөлмөрийн газартай хамтран оюутны хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цагийн ажлын системийг боловсронгуй болгох зорилгоор 10.00-17.00 цагийн хооронд “Цагийн ажил-2” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулах аж.
s
Хөдөлмөрийн яармагт 15-20 ажил олгогч байгууллага оролцож, нээлттэй ажлын байранд оюутан залуучууд шууд зуучлагдахаараа онцлог юм байна. Мөн ажил хайгчаар бүртгүүлсэн залуус, хичээлийн бус цагаар цагийн ажил хийж орлого олох хүсэлтэй хүн бүр хамрагдах ажээ. Хөдөлмөрийн яармагт оролцсоноор ажил олгогчид хүний нөөц бүрдүүлэх, компанийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, лед дэлгэцээр компанийхаа сурталчилгааг гаргах, их дээд сургуулиудын оюутан залуучуудын төвлөрлийг бий болгох, хэвлэл мэдээллийн байгууллагад үнэ төлбөргүй нээлттэй ажлын байраа сурталчилах юм байна.
s
Харин ажил хайгчид цагийн ажлын байранд шууд зуучлагдах, ажлын байрны талаарх бүх мэдээллийг авах, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуй нэгжийг сонгох, МУ-ын хөдөлмөрийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдэх, оюутнууд дадлага хийх байгууллага, аж ахуй нэгжээ сонгох зэрэг боломжууд нээлттэй байх аж.
s
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ