Герман Украинд тусламж үзүүлнэ
Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн урилгаар Германы Канцлер Ангила Маркель хоёр хоногийн хугацаатай тус улсад айлчлал хийж буй. Айлчлалын эхэнд Канцлер зүүн хязгаарын хил орчимд байрлаад буй Оросын хүмүүнлэгийн цувааны асуудлаар Киевийн удирдлагуудтай ярилцсан ч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
7
Порошенко тус хүмүүнлэгийн цувааг өөр зорилготой хэмээж Луганск, Донецк мужуудад АНУ-аас өөр орноос хүмүүнлэгийн тусламж авахгүй гэдгээ энэ үеэр мэдэгдсэн аж. Харин Оросын гадаад хэргийн сайд Сергей Лавров Порошенког буруутгаж, тусламж хэрэгтэй бүс нутагт амьдарч буй иргэдээ анхааралдаа авахыг хүссэн байна.
6
Канцлер Киев хотноо албаны хүмүүсийн хамт хүрэлцэн ирэх үед Оросын хүмүүнлэгийн цуваа Украины Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зүүн хязгаарын Луганск мужид нэвтэрсэн билээ. Маркель энэ үйл явдлыг санаатайгаар өдөөн турхирсан хэрэг хэмээж Украинд эдийн засаг болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдэж, Германд очсон даруйдаа тусламжаа илгээхээ амласан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Украины Засгийн газар Оросын илгээж буй хүмүүнлэгийн тусламжийг авах сонирхолгүй байна. Бид ч энэ асуудал дээр нухацтай ярилцаж, эцсийн шийдвэрт хүрлээ. Герман Украины зүүн хязгаарын мужуудад эд материал болон эдийн засгийн буцалтгүй тусламж үзүүлэх болно” гэж хэлжээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ