Мөргөлдөөний бүсээс 15 мянган иргэн дүрвэжээ

img

Газын зурвас руу өчигдөр Израйлийн арми гэнэтийн ажиллагаа явуулсны улмаас хоёр Палестин хүүхэд амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Амиа алдсан хүүхдүүд “Улаан загалмай” нийгэмлэгийн дүрвэгсдэд зориулсан хуаранд амьдарч байжээ. Палестиний Засгийн газар Израйль болон “Хамас” бүлэглэлийн явуулж буй цэргийн ажиллагааг зогсоохын тулд олон улсаас тусламж хүссэн байна. Тус улсын Ерөнхийлөгч Махмуд Аббас Европын холбооны орнууд руу захиа илгээж, туслалцаа хүсчээ.

.

“Хамас” бүлэглэл мөн Газын зурваст нэвтэрсэн Израйлийн арми руу ойрын зайн тусгалтай пуужин харваж, 22 иргэний аминд хүрсэн гэж НҮБ-аас мэдээлэв. Британийн Батлан хамгаалах яамнаас мэдээлсэнээр “Газын зурваст болж буй зөрчил мөргөлдөөн хүчээ авч, эмх замбараагүй байдал газар авлаа. Өнөөдрийн байдлаар тус бүсээс 15 мянган иргэн дүрвэсэн” гэжээ. Энэ сарын 7-нд эхэлсэн зөрчилдөөний улмаас Палестиний 2009 иргэн, Израйлийн 67, “Хамас” бүлэглэлийн 90 гаруй дайчин амиа алдсан байна.

.

Лондон, Берлин, Москва, Нью Йорк болон Токио хотноо Израйлийн Засгийн газрыг Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардаж, тайван жагсаал зохион байгуулсан тухай НҮБ-ын хэвлэлийн албанаас мэдэгдэв.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ