Сондгой тоогоор төгссөн бол замын хөдөлгөөнд оролцоно

img

Автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялган хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг НЗДТГ-аас гаргасан. Энэхүү зохицуулалт нь энэ сарын 22-31-ны өдрүүдэд хэрэгжих юм.

х

Хуваарийн дагуу тээврийн хэрэгсэл нь тэгш тоогоор буюу 0, 2, 4, 6, 8-аар төгссөн  жолооч нар наймдугаар сарын 22, 24, 26, 28, 30-ны өдөр замын хөдөлгөөнд оролцох эрхтэй. Харин сондгой тоогоор буюу 1, 3, 5, 7, 9-өөр төгссөн бол наймдугаар сарын 23, 25, 27, 29, 31 өдөр замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Өнөөдөр автомашины улсын дугаар нь сондгой тоогоор төгссөн жолооч нар замын хөдөлгөөнд оролцоно.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ