Сирийн цэргийн баазыг хэт даврагчид эзэлжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид Сирийн хил орчимд байрлах Сирийн Батлан хамгаалах яамны цэргийн зориулалттай баазыг хяналтандаа оруулж, 100 гаруй энгийн иргэнийг хороосон тухай  “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус бааз Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын армийнхны хяналтанд үлдсэн сүүлчийн бааз байжээ. Таван хоног үргэлжилсэн тулааны дараа Сирийн армийнхан ялагдаж, баазаас ухарч хэт даврагчид ялалт байгуулсан байна.

.

Сүүлийн хэдэн сарын хугацаанд хэт даврагчид Сирийн зүүн хэсэг, Иракийн хойд хэсгийн найман мужийг хяналтадаа оруулж, эрхээ тогтоосон юм. АНУ Ирак дахь хэт даврагчдын эсрэг агаараар довтолж байгаа ч ялалт байгуулж чадахгүй байгаа билээ. Баазыг хэт даврагчид эзэлсэний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирийн газар нутагт цэргийн ажиллагаа явуулах хүсэлт гаргасан ч тус улсын Ерөнхийлөгч Ассад татгалзсан байна. Тэрбээр “Хэт даврагчдад эзлэгдсэн баазаа энэ долоо хоногт багтааж, эргүүлэн авна” гэжээ.

:

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ