Конго улсад Эбола вирус дэгдлээ
Баруун Африкийн дөрвөн оронд дэгдсэн Эбола вирус хүрээгээ тэлж, Ардчилсан Конго улсад шинээр бүртгэгдсэн тухай ДЭМБ-ын захирал Маргарет Чан мэдэгдлээ. Тус улсад өнгөрсөн долоо хоногт 15-30 насны таван хүн халдвар авсан нь тогтоогдсон бол өчигдөр хоёр хүн халдварын улмаас нас барсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Конго улсад Эбола вирус дэгдсэний дараа хөрш зэргэлдээ Руанда улс хилээ хаасан гэж тус улсын мэдээллийн сайд Ламберт Менде хэлжээ.
_
Конго улсын Ерөнхийлөгч Денис Сассу тус вирусын тархалтыг зогсоохын тулд улсын сангаас 150 мянган ам.доллар гаргахаар төлөвлөжээ. Мөн НҮБ болон ДЭМБ-аас 200 гаруй сайн дурынхан өчигдөр Конго улсад хүрэлцэн ирж, нийслэл Гома хотод хөл хорио тогтоож, оршин суугчдаас шинжилгээ авч эхэлжээ. Сайн дурынхан вирусын шинж тэмдэг илэрсэн долоон хүнийг тусгаарласан байна.
.
Эбола вирусээр Гвинейд 477, Сьерро-Леонд 384, Либерид 395, Нигер улсад 11 хүн амиа алджээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ