Калифорни мужид газар хөдлөлт болжээ

img

АНУ-ын Калифорни мужийн хойд хэсэгт байрлах Напа хотод өчигдөр 13.30 цагийн орчимд 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Газар хөдлөлт 10 минутын зайтай хоёр удаа 30 секундын турш чичирсэн хэмээн оршин суугчид ярьжээ. Газар хөдлөлтийн улмаас 90 иргэн барилгын нурангид даруулж бэртсэн бол 200 гаруй айл орон гэрээ алджээ. Мөн 100 гаруй шатахуун түгээх газар, 30 ус түгээгүүр эвдэрч хэд хэдэн газар түймэр гарчээ.

6

Аврах ангийнхны мэдээлсэнээр “Напагийн 64 мянган иргэний ихэнх нь эрчим хүчгүй болсон” гэв. Калифорни мужийн амбан захирагч Жерри Броун Напа хотод онц байдал зарлаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг тушаажээ. АНУ-ын Үндэсний цаг уурын хүрээлэнгээс газар хөдлөлтийн голомт 10.8 километрийн гүнд байсан бөгөөд Сан Франциско хотод хүртэл мэдрэгдсэн гэв.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zohin:
"gazar hodlov"geed bichchihej bolohgui ni yu baihav.ug nairuulgaa jaahan anhaarch baimaar baina shuu..
2014-08-25