Цагдаа нарыг эсэргүүцэн жагсав
Ард түмнээ хамгаалах үүрэгтэй төрийн цагдаа нарын дээрэнгүй зангаас болж Нью Йорк хотын иргэд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, цагдаа нартай мөргөлдсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Өчигдөр Нью-Йорк хотын Стейтэн Айленд дүүрэгт амьдардаг 5000 гаруй иргэн эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, Ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нарт өнгөт арьстай иргэдээ хамгаалахын тулд томоохон алхам хийхийг хүсчээ.
:
Жагсагчид гартаа “Би амьсгалж чадахгүй байна”, “Би цагдаа нараас айж байна”, “Би яах гэж хар арьстай төрөв өө” хэмээн бичсэн лоозон барьцгаасан байжээ. Уг үгнүүд нь өнгөрсөн сарын 17-нд Стейтэн Айленд дүүрэгт тамхи ширхэглэн зарсан гэх шалтгаанаар цагдаа нарт буудуулан амиа алдсан өнгөт арьст Эрик Гарнер хүүгийн амьсгал хураахын өмнө хэлсэн хэдэн үг аж. Жагсагчид Нью-Йорк хотын экс амбан захирагч Дэвид Пэтерсон иргэдээсээ уучлалт гуйж, хэргээ хүлээх хүртэл эсэргүүцлээ илэрхийлсээр байх болно гэжээ.
.
Ерөнхийлөгч энэ үйл явдлын дараа амиа алдсан хүүгийн гэр бүлээс уучлалт хүсч, цагдаа нартай тулж ажиллахаа мэдэгдсэн байна.
:
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ