Жей Зи эхнэрээсээ салахгүй
Өнгөрсөн сараас эхлэн Холливуудын хамгийн сайхан хосууд гэгддэг реппер Жей Зи болон дуучин Бейонси нар “On the run” хэмээх аялан тоглолтоо дуусгаад салахаар болсон хэмээн мэдээлж байсан юм.
6
Тэгвэл өчигдөр Калифорни мужид зохион байгуулагдсан “MTV” шагнал гардуулах ёслолын үеэр Жей Зи“Эхнэрээсээ салахгүй, хэвлэлээр дамжуулж буй бүх зүйл худал” хэмээн “Hollywoodlife.com” сайтад ярьжээ. Тус наадмаас дуучин Бейонси “Шилдэг эмэгтэй дуучин” шагнал хүртсэн юм.
6
Дуучин бүсгүй шагналаа авсаныхаа дараа “Миний нөхөр, охин хоёр тэнд сууж байна. Яагаад манай гэр бүлийг салгах гээд байгаа юм бол доо. Хонгор минь охиноо дагуулаад хүрээд ир. Манай гэр бүл хэзээ ч салахгүй гэдгийг энд цугларсан хүмүүст харуулах нь зүйтэй” хэмээн хэлжээ. Тус наадамд Жей Зи, Бейонси нар охин Блю Айви Картераа дагуулан иржээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ