Нисэх буудлын ашиглагдаагүй барилгыг 47 сая орчим төгрөгөөр худалдаалжээ

img

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 397 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны ... дүгээр тогтоолоор Төрийн өмчийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй хөрөнгөнүүдийг эзэнтэй болгох шийдвэр гаргасан билээ. Дээрх тогтоолуудын хүрээнд Шинэчлэлийн Засгийн газраас ашиглагдахгүй байгаа 10-20 жил болсон хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг эзэнтэй болгохоор Төрийн өмчит үндсэн бүртгэлтэй хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах шийдвэрийг гаргаж, долоо хоног тутам дуудлагын худалдааг зохион байгуулж байгаа юм байна.

йы

Энэ талаар ТӨХ-ны хэвлэлийн төлөөлөгч С.Батгүрээс тодруулахад “Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа Өмнөговь аймгийн “Гурван сайхан” олон улсын нисэх буудлын ашиглахдахгүй байсан Нисэх буудлын радио төвийн барилга, Агуулахын барилга, Инженерийн байгууламж зэргийг нээлттэй дуудлагын худалдаагаар 47 сая орчим төгрөгөөр  худалдааллаа. Эдгээр хөрөнгөнүүд нь анх 1989 онд ашиглалтанд орсон, 1997 оноос хойш өнөө хүртэл 17 жилийн турш зориулалтаар нь огт ашиглаагүй. Энэ мэт  зогсонги, үхмэл байсан хөрөнгөнүүд эдийн засгийн эргэлтэнд орсноор удахгүй эхнээсээ үр өгөөжээ өгөх учиртай юм. Цаашлаад ойрын өдрүүдэд ТӨХ-ны зүгээс мөн Иргэний нисэхийн ерөнхий  газрын харьяа ашиглагдахгүй байгаа Увс аймгийн  хуучин нисэх буудлын хөрөнгө, Булган аймгийн нисэх буудлын хөрөнгөнүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдаалахаар бэлтгэж байна” гэлээ.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yu ve yasan hyamdhan yum ve. arai jaahan ondor uneer avahiinsan
2014-08-26
zochin:
470 sayaiig 0 anduuraad bichsen bhaa setguulch buruu bichsen bh
2014-08-26
irgen:
nadaa 48 sayaar ugchih tehuu.turiin tusuvt 1 say tugrug ch gesen haa yum bilee
2014-08-25
zocin:
hyyee yamar hyamdhan um be,1yree bairnii mungu cz hyrehgyi um bn
2014-08-25
нэгнийгээ дэмжсэн бизнесийг таслан зогсоох хэрэгтэй :
ичиж амьдрах хэрэгтэй ашиглагдааүй ьарийн амчийг худалдаж болно гэхдээ бүхэл бүтэн цогцолбор барилга байгууламжыг нэг өрөө байрнаас хямдхан зарна гэдэг чинь арай л дэндүү юм. хэн нэгэн дараа нь төрд эргүүлээд түрээслэнэ нэгнийх нь бизнес шүү дээ
2014-08-25
зочин:
та нар ичээч дээ! эсвэл одооноос данс нээлгээд монгоо хийгээд, дулаан хувцсаа бэлдэцгээ!
2014-08-25