Эми Уайнхауст зориулж хөшөө босгоно

img

Британийн нэрт дуучин Эми Уайнхаус 2011 оны долоодугаар сарын 23-ны өдөр Лондонд байрлах гэрээсээ амиа алдсан байдалтай олдсон юм. Дуучин бүсгүйн цуснаас хар тамхи, архи болон тайвшуурлах эм илэрсэн билээ. Хар тамхи, тайвшруулах эм хэрэглэсний улмаас түүний зүрх ачааллаа дийлээгүй амьсгал хураасан хэмээн цагдаагийнхан мэдэгдсэн юм. Тэрээр амиа алдахаасаа гурван сарын өмнө 27 нас хүрсэн байжээ. Дуучны эцэг эх өнөөг хүртэл энэ үхэлд гадны нөлөө ямар нэг байдлаар байна хэмээн таамагладаг юм.

Энэ сарын 29-ний өдөр Уайнхаусын гэрээс 500 км-ийн цаана байрлах “Camden Stable Market” худалдааны төвийн дэргэд түүний хоёр метрийн өндөртэй хүрэл хөшөөг байршуулахаар болсон тухай “www.nme.com” мэдээллээ. Уайнхаусыг гараа ташаан дээрээ тавьсан байдалтайгаар урласан бөгөөд нээлтийн өдөр хүртэл хэвлэлийнхэнд энэ талаар мэдээлэл өгөхөөс гэрийнхэн нь татгалзжээ.

Уг хүрэл хөшөөг Лондон хотод байрлах Мадам Тюссогийн музейн эрхлэгч, уран  барималч Хок Жеймс урласан байна. Тэрбээр 2009 онд дуучин бүсгүйг лааны тоосоор урлаж байсан туршлагатай нэгэн юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ