А.Гантулга: "Буянт-Ухаа 2"-ын барилгын угсралтын ажил 50 хувьтай байна

img

Засгийн газраас долоо хоног бүрийн даваа гаригт зохион байгуулдаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт өнөөдөр 15.00 цагт Нутгийн удирдлагын танхимд боллоо.  Энэ удаагийн “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад  ТОСК-ын дарга А.Гантулга оролцож, буй "Буянт-Ухаа 1, 2" хороолол болон хөдөө орон нутагт баригдаж буй 1000 айлын орон сууц хөтөлбөрийн явцын талаар мэдээлэл хийлээ. Тус газар “Буянт Ухаа 1” хорооллын эхний ээлжийн түхүүр гардуулах ёслол өнгөрсөн долоо хоногт болжээ. Борлуулалтын тухайд 1535 иргэн гэрээ хийж, 168 байр үлдсэн байна.

sa

Мөн Засгийн газрын квотот 228 байр өгсөн бөгөөд квотын байрнаас сонгоогүй 62 иргэн байгаа аж. Сугалаанд азтан болсон ч товлосон хугацаанд байрны төлбөрийг хийж чадаагүй иргэдийг алгасч сугалаанд хожоогүй ч бүртгүүлсэн иргэдэд шилжүүлэхээр болсон. Үүнээс тус хороололд амьдрах журмын шаардлага хангасан бэлэн мөнгөтэй иргэдэд орон сууц олгохоор болсон. Тус хорооллын борлуулалтын үнийн дүн нийт 84 тэрбум төгрөг байх ёстойгоос одоогоор 25.2 тэрбум төгрөгийн борлуулалт хийгдээд байгаа аж. Одоогийн байдлаар түлхүүр хүлээн авсан 148 өрх,  банкны шийдвэр гарсан 400 гаруй айл байгаа гэнэ. Харин 52 өрх байрандаа ороод байгаа аж.

s

ТОСК нь аймаг болгонд 1000 айлын орон сууц хөтөлбөрийг эхлүүлээд байгаа бол одоогийн байдлаар Архангай, Хэнтий, Увс, Дархан-Уул, Орхон, Дорнод, Сэлэнгэ зэрэг аймгуудад орон сууцны шавийг тавиад ажил эхэлсэн байна. Харин Ховд аймагт тендер зарласан боловч маргаантай болж түр хугацаагаар хойшлогдсон байна.

a

Мөн БНХАУ-ын дарга Си Зиньпинийн төрийн айлчлалын хүрээнд ТОСК-ийн ерөнхий захирал А.Гантулга тус улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллага ЭКСИМ банкны ерөнхийлөгч, ТУЗ-ын дарга Ли Роугутай Улаанбаатарын хотын Сүхбаатар дүүргийн “Орон сууцны 7-р хороолол” төслийн “Г” хэсгийг барих тухай зээлийн ерөнхий гэрээг байгуулсан. Энэ хэсгийг БНХАУ-ын барилгын томоохон компани болох “Бээжин Юни констракшн” групптэй хамтран бүтээн байгуулалтыг хийх аж.

Буянт-Ухаа 2 хорооллын хувьд эхний ээлжийн 48 барилгаас 22 нь энэ онд ашиглалтад орох бөгөөд барилга угсралтын ажил нь 50 орчим хувьтай байгаа  хэмээн ТОСК-ийн захирал А.Гантулга танилцууллаа. Энэ үеэр ТОСК-ийн захирал А.Гантулгаас  зарим асуултад хариулт авлаа.

ы

-Сугалаанд азтан болсон иргэд урьдчилгаа мөнгөө өгч чадаагүйн улмаас байраа авч чадаагүй. Ямар шалгуур тавьж дараагийн айлд шилжүүлж байгаа вэ?

-Сугалаанд хожсон иргэдэд 45 хоногийн хугацаа өгсөн. Тэр хугацаанд мөнгөө шилжүүлээгүй иргэдийн байрыг сугалаанд оролцсон ч азтан болоогүй иргэдэд өгөхөөр болсон. Гэхдээ тэдгээр иргэд нь бэлэн мөнгөөр орон сууцыг худалдан авах юм. Тиймээс хаа хамаагүй мөнгөтэй хүнд шууд зарах гэж байна гэж ойлгож болохгүй. Зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцны барилга шүү дээ.

й

-Айлууд хэзээ байрандаа орж дуусах вэ?

-Долоо хоногт 100 иргэн банкны шийдвэрээ аваад ирж байна. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд дуусах төлөвтэй байгаа.

ы

-“Буянт Ухаа 1” хороолол орсон байгаа айлууд барилгын чанарыг муу байна. Хаалга нь салж уналаа гэсэн мэдээлэл гарсан энэ талаар дээр ямар тайлбар өгөх вэ?

-Би энд нэг зүйлийг хэлье. Бүтээн байгуулалт, санал санаачлага гаргаж, хийж хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн ажлыг зарим нэг нь санаатай муулсан мэдээлэл тарааж байна. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа мэдээг би харсан. Тэр бол бодит байдлаас өөр мэдээ байсан. Онцын ноцтой зөрчил гараагүй. ТОСК-ийн ашиглалтын хэлтэс гарсан дутагдлыг цаг алдалгүй засч залруулж байгаа. Ганцхан айлд тийм асуудал гарсан.

й

-Бусад аймгуудад хэзээ бүтээн байгуулалтын ажлаа эхлэх вэ?

-Энэ оны сүүлээр Сүхбаатар, Булган, Говь-Алтай, Төв, Завхан, Дорноговь аймгууд аймагт тендер зарлаж, ирэх жилийн гуравдугаар сар гэхэд барилгын ажил эхэлнэ.

ы

-БНХАУ-аас авсан зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь хэзээ вэ?

-7-р хорооллыг барихаар авч байгаа зээл нь 4.1 хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай. Нэг онцлог нь эргэн төлөгдөх хугацаа нь гурван жилийн дараагаас эхэлнэ. Энэ бол бидэнд маш их боломжтой зээл болж байна. Нөгөө зээл нь жилийн 1.5-2 хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа нь 15-20 жилийн хугацаатай гэрээ хийгдсэн.

ый

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ard ard:
8%-н ипотекийн зээл анх удаа бодит эзэддээ очсон нь энэ байлаа, бусад нь бол дан үл хөдлөхийнхөн болон байрны ченжүүдэд очиж байсан юм шүү. анх 8%-н зээл гарахад л яг энэ “буянт-ухаа-1” хороололд тавьсан “1м2-ын үнэ 1.280 сая төгрөг байна. иргэд худалдан авсан байраа бу*д түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүрэг хүлээнэ. хэрвээ энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж м2-ийн үнэ ханшаар буцаан борлуулах учиртай” журмыг тавих байсан юм. тэгсэн бол одоонийх шиг орон сууцны үнэ ингэж аймаар хөөсрөхгүй байсан. яг одоо бол энэ хөөсөрч балайрсан үнэтэй байрыг авах нэг ч хүн алга. 8 %-н зээл зогсолтын байдалд ороод байрны үнийн хөөс хагарч, байрны үнэ өдрөөс өдөрт унаж байхад ямар эргүү дебил нь хөөсөрсөн үнэтэй байр авах вэ дээ. цаана чинь шинэ байр м2 нь 1 сая 500-д зарна гэхэд бэлэн авах хүн алга. зарагдахгүй, зарахгүй байрны худлаа хий хоосон хөөсөрсөн үнэ бичиж байгаа луйварчдаас болгоомжил !!!
2014-08-26
zochin:
vakuum tsonhond zoriulagdsan sohoj huraagddag,toos shoroogoo ooroo tseverledeg,zam huree ni zuzaan chanartai,tugjee ni mash sain buhleerei tugjigddeg,hureendee salhinaas hamgaalsan shuurtei yalaa shumuulin toriig zahialgaar chanartai sain hiine.une huvantsar hureetei ni 25000-30000-35000tog.engiin tor 15000tog.mon conhnii gajilt bolon tugjee,jijig zasvariig unegui zasvarlana.batalgaa 3jil.baga nasnii huuhedtei aild:salhivchiig delgej neehees sergiilsen hamgaalaltiin tsoojtoi tomor bariuliig 15000tog-r hiij bna.oros tech kompani.utas:95000020,95050020..............anhaarah zuil:hulhi muu tor ni shuurgui,zam huree ni nimgen hevreg,tugjee ni muu 2sh degeen deer togtdog,ongo aldaj ganddag
2014-08-25
gggggg:
vneheer saihan horoolol bn lee bayarlalaa
2014-08-25