Украинд таван тэрбум ам.доллар хандивлав
Германы Канцлер Ангила Маркель Украины Ерөнхийлөгч Петр Порошенкогийн урилгаар тус улсад хоёр хоногийн хугацаатай айлчлал хийсэн билээ. Хоёр орны удирдлагууд зүүн хязгаарын хотуудад болж буй зөрчил мөргөлдөөнийг хэрхэн энхийн аргаар шийдвэрлэх, эх орноосоо дүрвэсэн иргэдийн асуудал, хүнс болон эдийн засгийн хомсдолд орсон бүс нутгуудын талаар өөрсдийн байр сууриа солилцсон юм. Канцлер дотоодын хямралаа цэгцлэх хамгийн чухал алхам бол улсын сангаа аривжуулах хэмээн мэдэгджээ.
7
Канцлер Европын холбоо болон эдийн засгийн хувьд үсрэнгүй хөгжилтэй орнуудаас Украинд мөнгөн болон хүмүүнлэгийн тусламж илгээхийг хүсч Германы Засгийн газрын нэрийн өмнөөс таван тэрбум ам.долларын хандив өргөсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Порошенко Канцлерийн өгсөн мөнгийг зүүн хязгаарт салан тусгаарлагчтай тулалдаж буй армийн цэргүүдийн гэр бүлд зориулахаа амласан байна. Мөн тус улсын Ерөнхий сайд Арсений Яценюк Канцлерийг “Украины хамгаалагч” хэмээжээ. Харин Канцлер “Украины хамгаалагч” гэж хэлүүлэхээс татгалзсан бөгөөд “Би үргэлж Украины дотоод асуудалд хөндлөнгөөс оролцож чадахгүй шүү дээ” гэж хэлжээ.
6
Беларусийн нийслэл Минск хотноо өнөөдөр Порошенко ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах билээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ