Прают Чан-Очад онцгой эрх олгов

img

Тайландын эзэн хаан Пумипон Адульядет генерал Прают Чан-Очаг Ерөнхий сайдаар сонгогдсонд баяр хүргэж, онцгой эрх олгосон тухай “Ройтерс” агентлаг мэдээлээ. Эзэн хаан Прают Чан-Очад армийн болон Засгийн газрыг тэргүүлэхээс гадна энх тайван, эмх журам тогтоох Үндэсний зөвлөлийн тэргүүнээр томилж батламж гардуулан өгчээ. Тиймээс Прают Чан-Оча Тайландад эзэн хааны дараа орох өндөр албан тушаалтай нэгэн болж байгаа юм. Тэрбээр эзэн хаан болон угсаа залгамжлах ханхүү Маха Вачиралонгкор төрийн болон хувийн шалтгаанаар эх орноосоо явсан үед түр хугацаагаар улсаа удирдахаар болжээ. Мөн эзэн хаан зарлиг гаргаж Бангкок хотоос гадна гурван хотын даргаар армийн хүмүүсийг томилж, Ерөнхий сайдыг хяналттай ажиллахыг үүрэгджээ.

5

Өнөөг хүртэл Бангкок хотод армийнхан хяналтаа тавьсан хэвээр байгаа юм. Ерөнхий сайд Бангкок хотын хамгаалалтыг буулгах бодолгүй байгаагаа мэдэгдэж Йинглак Чинаватын дэмжигчид эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж магад хэмээн сэрэмжилж буй. Засгийн газраас Ерөнхий сайд Прают Чан-Очаг гутаан доромжилсон ямар ч байгууллага, хувь хүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээ мэдэгджээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ