Язидис үндэстэнг хамгаалахыг Ерөнхийлөгчөөс хүсчээ

img

Ираны Ерөнхий сайд Мухаммад Жавад Зариф Иракийн нийслэл Багдад хотноо гэнэтийн айлчлал хийж, тус улсын удирдлагуудтай уулзсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрбээр Иракийн Ерөнхийлөгч Фуад Масум болон томилогдоод удаагүй байгаа Ерөнхий сайд Аль-Абадатай уулзаж өнөөгийн асуудлаар байр сууриа солилцсон байна. Ерөнхий сайд Иракийн хойд болон Сири, Йордоны хил орчимд эрхээ тогтоогоод буй хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг дарахад Иран туслалцаа үзүүлэхээ мэдэгдэж, Иракийн цөөнх Язидис үндэстэнг хамгаалахыг Иракийн Ерөнхийлөгчөөс хүсчээ.

6

Мухаммад Жавад Зариф Багдад хотноо 17 цагийн турш саатсан бөгөөд энэ үеэр нийслэл хотод байрлах АНУ-Иракийн хамтарсан цэргийн баазын үйл ажиллагаатай танилцжээ. Мөн Ерөнхий сайд албаны хүмүүсийн хамт АНУ-ын цэргийн ажиллагаа явуулж буй газарт очсон байна. Тэрбээр АНУ-ыг агаараас цохилт өгөх нь энгийн иргэдийн хувьд хэтэрхий аюултай хэмээгээд явган цэргээ Иракт оруулж ирэхийг зөвлөжээ. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Иракт агаараас л цохилт өгнө. Ганц ч явган цэргээ Иракийн газар нутагт нэвтрүүлэхгүй” гэж мэдэгдсэн билээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ