Порошенко парламентаа тараав
Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Парламентаа тарааж буйгаа мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр “Ukraine national TV-1”-д өгсөн ярилцлагадаа “Засгийн газар тарсан ч зүүн хязгаарын хотуудад явуулж буй цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээр байх болно” гэжээ. Мөн тэрбээр ирэх аравдугаар сарын 26-нд ээлжит бус сонгууль явуулахаар болсноо дуулгаад “Өнөөгийн Парламентад экс ерөнхийлөгч Виктор Януковичийн дэмжигчид, гар хөл байсаар байна. Тэр бол урвагч. Мөн Украины ард түмэн цэвэр, шударга Парламентыг хүсч байна. Тиймээс энэ шийдвэрийг гаргасан” гэж хэлжээ.
6
АНУ-ын Засаг захиргаа “Энэ удаагийн сонгууль Порошенкод зарим эрсдлийг авчирч болзошгүй. Тэрбээр сонгуулиас өмнө зүүн хязгаарын хотуудад ялалт авчирч чадахгүй бол ард түмний эсэргүүцэлтэй нүүр тулж, албан тушаал нь ганхах магадлалтай” гэсэн байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ