Си Зиньпин Пак Ын Хэтэй уулзана

img

БНХАУ-ын дарга Си Зиньпин болон Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Ын Хэ нар өнөөдөр Бээжин хотноо уулзах гэж байна. Хоёр орны төрийн тэргүүнүүд Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлаар ярилцахаар болсон тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ.

6

Ерөнхийлөгч Пак Ын Хэ уулзалт хийх болсон шалтгаанаа “Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун цөмийн зэвсгийн асуудлаар Өмнөдтэй хэлэлцээр хийхээс эрс татгалзсан. Хоёр солонгосын дайн дууссаны дараа хойдтой Хятад улс найрсаг харилцаатай болж, өнөөг хүртэл ах дүүсийн ёсоор эвтэй байгааг онцлох нь зүйтэй. Хойд Солонгос ямар ч шалтгаангүйгээр пуужин туршиж, хүн төрлөхтөний эсрэг аюул заналхийлж байна. Энэхүү үйл явцыг зогсоох, хоёр солонгосыг найрамдахад Хятад улс болон Си Зиньпин таны оролцоо хамгаас чухал. Бидний найрамдлын гүүр болж өгнө үү” хэмээжээ.

6

Си Зиньпин энэхүү саналыг хүлээн авч Бээжин хотноо энэ сарын 26, 27-нд зохион байгуулагдах Азийн орнуудын эдийн засгийн форум уулзалтын үеэр Пак Ын Хэтэй уулзахаар болсон байна. Си Зиньпин Пак Ын Хэ нар өнөөдөр 17.00 цагийн үед Комминуст намын хүндэтгэлийн танхимд уулзахаар төлөвлөжээ.

5

Б.Дэлгэрцэцэг        

СЭТГЭГДЭЛ БИЧИХ