Бритни Спирс: Од, олны танил байхаас залхаж байна

img

Попын гүнж, дуучин Бритни Спирс ирэх сард худалдаанд гарах “Ok” сэтгүүлд сонирхолтой ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

:

-Ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Тантай уулзах их хэцүү болжээ?

-Намайг Холливуудаас залхсан ганц хүн гэдгийг хэвлэлийнхэн одоо хүртэл мэдээгүй нь асуудал үүсгээд байна. Намайг зурагчид ангуучлах нь тухгүй байна. Би залуухан, халуухан Бритни байхдаа хэвлэлийнхэнд их дуртай байсан. Зөвхөн тэдэнд зориулж хувцас болон нүүр будалт хийлгэж, та бүхний анхаарлыг татахыг оролддог байлаа. Гэрийн гадна намайг харахыг тулд 10 цаг зогссон үнэнч шүтэн бишрэгчдээс илүү би хэвлэл мэдээлэл, сэтгүүлч, гэрэл зурагчин нарт зориулж өөрийгөө гоё харагдуулахыг оролддог байсан. Одоо бодоход ямар өчүүхэн бодолтой амьдарсан юм бэ гэж боддог. Өөрөөрөө байж чадахгүй байна гэдэг яг л амьтны хүрээлэнд амьдарч буйтай ямар ч ялгаагүй.

:

-Тэгвэл та яг одоо өөрийнхөөрөө байна уу?

-Тиймээ. “Бритни гэж хэн юм бэ” гэдэг энэ асуултад би хүртэл хариулж чаддаггүй юм. Танай сэтгүүлд ярилцлага өгөхийг зөвшөөрч, чамайг хүлээж гэрийнхээ гадна сууж байхдаа энэ асуултыг хүртэл өөрөөсөө асуусан хэвээр байсан. Салхи хүртэл “Бритни” гэж хэлээд байгаа юм шиг. Хэрвээ би өнөөдөр нэр хүндээ өсгөх, тоглолтынхоо тасалбараа зарах зорилготой чамтай уулзсан бол би өөр Бритни байх байсан. Бариун даашинз, өндөр өсгийт өмссөн байх байлаа. Нүүрээ будсан, худлаа инээгээд л. Даанч надад олны танил байх сонирхол алга. Би олны танил байхаас залхаж байна.

.

-Тийм учраас надтай уулзахдаа футболк, томдсон жинс өмсч нүүрээ будаагүй, үсээ дээш самнасан хэрэг үү?

-Би сүүлийн үед үргэлж ингэж хувцасладаг болсон. Надад таалагдаж байгаа. Тухгүй хувцас өмсөөд явж байгаа охид, бүсгүйчүүдийг ингэж хувцаслахыг хүсье. Бусдаас өөр байна гэдэг тийм ч муухай зүйл биш. Харин бусдыг дуурайна гэдэг гутамшиг. Сүүлийн үед “Өөрөөрөө бай” гэдэг уриатай болсон.

:

-Яагаад ингэтлээ өөрчлөгдсөн юм бэ?

-Амьдралдаа олон алдаа гаргаж, олон хүний зүрхийг шархлуулсан гэдгээ мэдсэн өдрөөс л би бусдад таалагдах гэж хичээх хэрэггүй гэдгийг ойлгосон. Энэ асуудлаар ярихыг ч хүсэхгүй байна. Уйлах бүрт минь хэн ч миний дэргэд байдаггүй байсан. Тиймээс л өөрчлөгдсөн байх.

.

-Ойлгомжтой. Алдаагаа ухамсарласны дараагаас та олны танил эрхмүүдтэй уулзахаа багасгаж, энгийн даруухан ажилчин ангиас ирээдүйн ханиа хайдаг болсон юм уу?

-/Инээв/ Ээ бурхан минь юу гэж хариулахаа мэдэхгүй байна. Энэ ярилцлагыг уншсан хүмүүс “Яанаа нөгөө галзуу Бритни чинь бүүр гэгээрчихсэн байна. Буддын шашин шүтдэг болсон юм байхдаа” гээд л элдвээр хэлэх байх даа. Би энгийн байхыг хүссэн. Би 10 настай байхаасаа л олны танил нэгэн болж, та нарын өмнө дуучин, ээж болсон. Мэдээж хэрэг би энэ хугацаанд Холливуудын сайхан залуустай цагийг зугаатай өнгөрүүлсэнээ нуугаад яахав.

.

-Хөвгүүд чинь сайн биз дээ. Саяхан Жайдэн Жэймс, Сиэн Пристон хоёрыг Нью Йорк хотод зугаалж байхыг харсан. Их том болсон байна лээ?

-Тиймээ. Миний амьдралдаа хийсэн хамгийн том урлагийн бүтээлүүд. Хөвгүүдээ сайн сайхан, ээжээрээ бахархдаг байгаасай гэж би үргэлж мөрөөддөг. Одоохондоо тоглолттой байгаа учир хөвгүүд болон гэр бүлийнхэндээ цаг гаргаж чадахгүй байна. Тэгэхдээ тэд том залуус болсон учир ээжийгээ ойлгож байгаа.

.

-Уучлаарай Бритни. Би сэтгүүлээс бэлдэж өгсөн 2, 3 асуулт асуучихаж болно биз дээ. Ярилцлагаа жоохон албаны болон баялаг болгохыг зөвшөөрнө үү?

-Мэдээж хэрэг бололгүй яахав.

.

-Энэ оны эхээр эхэлсэн “Piece Of Me” хэмээх аялан тоглолтоо өндөрлүүлсэний дараа та тайзаа орхиж, сайн ээж, халамжтай хань болно гэсэн үнэн үү?

-Хангалттай хугацааг уран бүтээлд зарцууллаа. Би тайзаа орхисон ч өнөөг хүртэл олны хүртээл болоогүй дуунууд минь ар араасаа эгшиглэсээр байх болно. Үнэндээ би дуу дуулна гэхээс залхаж байна. Тархиа амраахыг хүсч байна. Нэг нууцыг дэлгэхэд миний хоолой хүртэл цуцаж ядарч байна.

.

-Тэгээд л тоглолтынхоо үеэр ам барьсан хэрэг үү?

-Магадгүй л юм. Хааяа бүжиг ихтэй дуу дуулах их төвөгтэй байдаг. Хааяа ам барих тохиолдол цөөнгүй байсан.

.

-Та энэ сарын эхээр найз залуу газрын тосны мэргэжилтэн Дэвид Лукадотой хуримаа хийхээр товолсон ч тодорхой шалтгаанаар хойшилсон. Энэ тухайгаа?

-Нэгт би эхнэр болоход хангалттай бэлэн биш байна. Хоёрт, надад яаралтай дуусгах ёстой тоглолтууд байна. Гуравт, миний хүүхдүүд аавтай болоход сэтгэлийн бэлтгэл дутуу байна. Дөрөвт, Дэвид Лукадо надад үнэхээр хайртай юу гэдгийг мэдэхэд хугацаа хэрэгтэй байна. Би өмнө нь хоёр ч удаа гэр бүл зохиож байсан. Хожуу ирсэн хайраа үүрдийнх байгаасай гэж хүсч байна.

:

-Тэгвэл хэвлэлээр гарч байгаа шиг Дэвид Лукадо таныг хаясан биш байх нээ?

-Бид салсан нь үнэн. Дэвид намайг хэтэрхий их цагийг ажиллаж, өөрт нь цаг гаргахгүй байна гэж буруутгасан. Тэгээд л намайг хаясан.

.

-Сэтгэлээр унахгүй байна уу?

-Анх хэцүү л байсан. Тэгэхдээ одоо зүрх минь эдгэрсэн.

.

-Та хэдхэн жилийн өмнө тэнгэрт гялалздаг од шиг харагддаг байсан. Тэр үед учирч байсан залуустайгаа одоо уулздаг уу?

-Би найзууд байхыг хүссэн ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хөндийрсөн. Одоо мэндийн зөрөөтэй өнгөрдөг болсон.

.

-Жастин Тимберлейктэй хүртэл үү. Тэр таныг одоо хүртэл үгүйлдэг гэсэн?

-Жастин Тимберлейктэй найзууд хэвээрээ үлдсэн. Хааяа би эхэлж залгадаг юм. Заримдаа өдрийн хоол иддэг. Жессика ч хүртэл намайг найзаа гэж боддог.

.

-Майли Сайрус Холливуудыг жинхэнэ шоконд оруулж байна шүү. Энэ охин таны насан дээр ирээд томоожих болов уу?

-Тиймээ. Тэр ч жинхэнэ галзуу нохой. Бид саяхан уулзахад тэр өмнөх шигээ эелдэг даруухан харагдсан. Тиймээс нэг их удахгүй сайн охин болох байхаа. Тэр хүртэл өөрийгөө зүгээргүй болсоноо хэлсэн.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

melmii:
malnuudaa facebook ruu ni orood setgegdelee bicheech? gishuun nomtoibayr nohoi shig sar luu hutsaad, hutsaad... chaawaa*a.
2014-08-26
from usa:
mundag entertainer shuu. yaltch ugui 1990 eed onii suuld pop geh ursgaliig dahin trend bolgoj araasaa christina, mandy moore, jessica simpson geed olon duuchdiig taniulahad nuluu uzuulsen hamgiin tom phenomenon. odoo osvoriin ohiduud justin bieber gedeg bol ter ued osvoriin buh l hovguud hanan deeree britneygiin zurgiig naaj buh teenager ohiduud tuuniig dagan duuraidag baisan shuu dee. britney-giin tuhai olon ch barimt, duu shuleg hurtel tuhain ueiin usa zaluusiin dund delgerch, odoo hurtel ter n hoshignol maygaar yarigdaj l baidag yum. odoonii oduud bol yu ch bi*e, ene hun hed heden gennius record evdchihsen, negent hun bur huleen zowshoorson od. hundeldeg shuu...
2014-08-26
honey:
zassss ene 6666... ymap aihtar uuptai iiin kk ingej ter pad hamaagui duujnaas bolj stressteh heregteij yumuu guij yumuu meedku kk
2014-08-26
бббббббббббббб:
ямар ч хоолойгүй болохоор хичнээн сайн менежмент хийгээд, онгон гэж рекламдаж арай гэж нэрд гарангуут хоолойгүй нь мэдэгдээд, өөрөө бүдүүн үнээ болоод, баахан хүүхэд цувуулаад, байн байн сонин сонин залуустай орооцолдоод, засаад будаад ч засал авахаа байгаад, ам барьж дуулж байгаад баригдаад эхлэнгүүт тайзнаас зайлахаас ч аргагүй болж байгаам даа. ким кардашианы өрөөсөн дугуй
2014-08-26
zochin:
hureed iree mongold chamaig hench tanihgui shdee ha ha
2014-08-26
tsolmon:
bolj de emegtei hvn uhaan suuna gedeg n ene dee odoo zovoor amidrah heregtei popiin gvnj mini
2014-08-26