Бусан хот үерт автав

img

Олон хоног орсон аадар борооны улмаас Өмнөд Солонгосын Бусан хот үерт автсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Борооны улмаас зам талбай бүхэлдээ усанд автаж, тог цахилгаан хэдэн хоног тасарсан тухай тус улсын Онцгой байдлын газраас мэдэгдэв.

6

Мөн гамшгийн бүсэд амьдарч буй 100 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж, зарим сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна. Хүчтэй аадар бороо ирэх долоо хоног хүртэл орох учир бага насны хүүхэд болон өндөр настай иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг хотын захиргаанаас сануулсан байна.

6

Аврагч нарын мэдээлсэнээр бороо, салхины улмаас 10-аад байшин, барилгын дээвэр хийсч, нэг байшин нурсан гэв. Энэ долоо хоногийн эхээр 15 болон 17 настай хоёр хүүхэд сураггүй алга болсон ч аврагч нар шуурхай ажилласаны үр дүнд тэднийг нурангид даруулсан байхыг олжээ. Тэдний биеийн байдал сайжирч өчигдөр гэр бүлийнхэнд нь хүлээлгэн өгсөн гэж аврах албаны дарга Ким Хэ Жин“Yonhapnews” агентлагт ярьсан байна.

6

Өнгөрсөн 2012 онд тус хот үерт автаж, 30 мянга гаруй өрх орон гэрээ алдаж байсан юм.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ