Крис Браун сануулга авав

img

Суллагдаад удаагүй байгаа дуучин Крис Браун Нью Йорк хотын цагдаа нараас сануулга авсан тухай “TMZ” сайт мэдээллээ.

Дуучин залуу өчигдөр найзынхаа хамтаар Нью Йорк хотын хана дээр зөвшөөрөлгүйгээр шүршдэг будгаар зураг зурж, цагдаа нарыг шаардлага тавих үед зугтаахыг завдсан байна.

Тэрбээр цагдаа нарыг биед нь хүрэхгүй байхыг сануулж, хүрсэн тохиолдолд шүүхэд гомдол гаргана хэмээн сүрдүүлжээ.

Тус хотын цагдаагийн газраас дуучин залууг үүргээ гүйцэтгэж буй цагдааг хэл амаар доромжилж, зөвшөөрөлгүйгээр хотын эд зүйлст хохирол учруулсан хэмээж, таван мянган ам.доллароор торгосон гэв. Мөн хана дээр зурсан зургийг нь арилгуулахаар болжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ