Майкл Браун хүүг сүүлчийн замд нь үдлээ
АНУ-ын Миссури мужийн Фергюсон хотын иргэд Майкл Браун хүүг сүүлчийн замд нь үдлээ. Энэ сарын 12-нд Майкл Браун цагдаагийн ажилтан Деррин Уэлсоны бууны суманд оногдож амиа алдсан юм. Мөн хотын иргэд өнөөг хүртэл жагссан хэвээр байгаа бөгөөд Миссури мужийн захирагч Жей Никсоныг онц байдлаа цуцлахыг шаарджээ.
Майкл Брауны эцэг эх, гэр бүл найз нөхөд нь өчигдөр Фергюсон хотод байрлах “Baptist” хэмээх сүмд түүнийг сүүлчийн замд үдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Оршуулах ёслолд хотын 10 мянга гаруй иргэн оролцжээ. Мөн хотын захирагч эхнэрийнхээ хамт хүрэлцэн ирж, Майкл Брауны гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн аж. Тэрбээр энэ сараас эхлэн “Хүнлэг цагдаа” аян хэрэгжүүлж, цагдаа нарын үйлдэл бүрийг хянахаа амласан байна.
Хүүгийн эцэг Кал Браун “Миний хүү энэ хорвоод өнгөт арьстай ирсэн. Цагаан биш. Хэрвээ хүү минь цагаан арьстай хорвоод мэндэлсэн бол хэдэн нас наслах байсан бол. Харамсалтай нь хүү минь өнгөт арстай мэндэлсэн учир 18- хан жил амьдарлаа. Миний уй гашууг үгээр илэрхийлэхийг аргагүй. Хүү минь дахин амьдрахгүй ч гэлээ эрх нь зөрчигдөж буй олон мянган өнгөт арьстай хөвгүүдийн төлөө тэмцэхээ амлаж байна” гэж хэлжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ