Мэрайя Кэрид хадам аав нь зөвлөгөө өгөв
Дуучин Мэрайя Кэри хөтлөгч Ник Кэннон өнгөрсөн долоо хоногийн эхээр салж буйгаа зарласан юм. Тэгвэл дуучин бүсгүйд хадам аав нь зөвлөгөө өгч Ник Кэнноныг ганцхан удаа уучлахыг хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жеймс Кэннон Фэйсбүүк хуудастаа “Мэрайя Кэри тэнэг хүүг минь ганцхан удаа уучлаач. Та хоёр хүүхдүүдийнхээ төлөө хамтдаа амьдрах хэрэгтэй. Миний бодлоор та хоёр хүүхэдтэй болох хэрэгтэй. Хүүхэд бол гайхамшиг” хэмээн бичжээ.
6
Ник Кэннон эхнэртэйгээ эвлэрэх хүсэлтэй байгаа ч Мэрайя Кэри хүү, охин хоёрынхоо хамтаар Испани руу ниссэн гэнэ. “TMZ” сайт “Хөтлөгч залуу хуримаа хийснийхээ дараа эхнэрээ хэд хэдэн удаа хуурч, нэг удаа үйлдэл дээрээ баригдсан. Мэрайя Кэри аялан тоглолт болон клипний зураг авалтаар гадаад орон руу явах үедээ Кэнноныг үргэлж тагнуулж, мөрдүүлдэг байсан” гэж бичсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ