Хүй долоо худагт унадаг дугуйн аялал, зугаалга болно

img

Нийслэлийн 375 жилийн ой, Найрсаг Улаанбаатар төслийн хүрээнд нийслэлийн Засаг даргын санаачилгаар их хотын иргэд, хүүхэд, залуусыг амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл агаарт идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ-аас  “Эрүүл иргэн-Эко хөгжил” сэдэвт хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна.

as

Тус хөтөлбөр нь 2 үе шаттай бөгөөд 1 дүгээр шат нь энэ сарын 30-наас есдүгээр сарын 28-ний өдрүүдэд дугуйн аялал, амралт, зугаалгын үйлчилгээ, 2 дугаар үе шат нь арванхоёрдугаар сарын 01-нээс ирэх оны гуравдугаар сарын 13-ны өдрүүдэд цас, мөсний баяр, өвлийн амралт, зугаалга, цанын баазын үйлчилгээ явуулах аж.

а

Уг хөтөлбөрийг Монгол наадам цогцолбор” ОНАТҮГ нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Монголын дугуйн холбоо, Монголын экстрес спортын холбоо, Монголын Залуучуудын холбоотой хамтран хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн эхний шатанд буюу энэ сарын 30-наас 09 дүгээр сарын 28-ний өдрүүдийн долоо хоног бүрийн бямба, ням гарагт Хүй долоо худаг дахь Монгол наадам цогцолборт болох аж. Эдгээр өдрүүдэд дугуйн зориулалтын зам, аяллын маршрут, төрөл бүрийн унадаг дугуйн худалдаа, түрээсийн үйлчилгээ, дугуйн дагалдах хэрэгслийн  худалдаа, дугуй засварын үйлчилгээ, X-tream спортын талбай, гудамжны сагсан бөмбөгийн талбай, элсний волейболийн талбай, хүүхдийн хөгжөөнт тоглоомын мини парк зэрэг цэвэр агаарт амралтын өдрүүдээ өнгөрүүлэх таатай боломжийг нийслэлчүүддээ санал болгож байгаа юм.

б

"Эрүүл иргэн-Эко хөгжил” төслийн нээлтийн ажиллагааэнэ сарын 30-ны өдөр 11 цагаас Хүй долоо худагт болох аж. Амралтын өдрийн дээрх үйл ажиллагаатай холбогдуулан наймдугаар сарын 30-ны бямба гарагаас есдүгээр сарын 28-ны ням гарагийг дуустал бямба, ням гарагуудад өглөө 10:00-20:00 цаг хүртэл Улсын драмын эрдмийн театрын гаднаас 2 цаг тутамд үнэ төлбөргүй автобус иргэдэд үлйчилгээ үзүүлэх юм байна.

бй

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ard tumen :
ter abtobusand duguigaa abaad suuj bolhiin bga bz dee
2014-08-26