Путин, Януковичтой ариун цэврийн цаас худалдахыг хориглов
Украины нийслэл Киев хотод байрлах хятад худалдааны төвд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Украины экс Ерөнхийлөгч Виктор Янукович нарын зураг бүхий ариун цэврийн цаас худалдаалж эхэлсэн тухай “world.huanqiu.com” мэдээллээ. Харин Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ерөнхийлөгч нарын зурагтай ариун цэврийн цаасыг худалдахыг хоригложээ. Киев хотын цагдаа нар Путин, Януковичийн зурагтай 100 гаруй ариун цэврийн цаас хураан авчээ.
1
Путинийг гутаан доромжилж, зургийг нь ариун цэврийн цаас дээр хэвлэсэн анхны тохиолдол энэ биш юм. Крым Оросын эх газарт нэгдсэний дараа Украины баруун хэсэгт байрладаг Львив хотын үйлчилгээний төвүүдийн эрэгтэйчүүдийн бие засах газрын суултуур дээр Путиний зургийг хэвлэж “Үхээсэй муу Путин” хэмээн бичсэн байжээ. Оросын хэвлэлүүд энэхүү үйлдлийг АНУ-ын Батлан хамгаалахын яам болон Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбон тайлбарлаж байсан билээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ