Ирэх сарын 1-нээс автобус хуучин маршрутаараа үйлчилнэ

img

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний хэт их ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар тодорхой зохицуулалтуудыг хийж буй.

р

Үүний хүрээнд нийслэлийн Тээврийн газар, Том оврын автобусны компаниудтай хамтран цагийн хуваарийн дагуу богино эргэлтээр иргэдэд үйлчлэх нийтийн тээврийн шинэ үйлчилгээг туршилтаар 10 хоног хэрэгжүүлж байгаа билээ. Энэхүү зохицуулалт нь ирэх сарыг хүртэл үргэлжлэх ба есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн автобусууд хуучин маршрут, үнээрээ үйлчилж эхэлнэ.

х

Мөн энэ сарын 22-ноос эхэлж автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулж байна. Уг зохицуулалт ч мөн энэ сарын 31-ний өдрийн 21.00 цагт  дуусч, дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө үйлчлэх юм.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

horloo:
ашгүйдээ. гадагшаа гарахаасаа дургүй хүрч байгаа юм чинь. хаашаа явах, ханаас очиж суух, ямар чиглэл ирэх, хэдэн номерийнавтобусанд суух, хаана зогсох, дахиад хаанаас суух, хэдэн минутын дараа ирэх гм олон асуулт тулгарч байгаа юм чинь. эргүү төлөг шиг болгочихсон. хотын удирдлагуудыг яах вэ? автобусаар явахад 500 төгрөгөндөө байгаа юм биш. өдрийн ирж очих 1000 төгрөгөө арай дийлэхгүй тийм ядуу хүмүүс арай биш байхаа. яахав оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, амьжиргааны түвшин доогуур хүмүүс хөнгөлөлтийн үнэмлэхээр зорчоод явна биз.энэ өөрчлөлтөөр сонсголын бэрхшээлтэй хүмүүст маш хэцүү. хүмүүсээс асууж мэдэхгүй, нөгөө хүмүс бас мэдэхгүй. төөрч будилна. тэрэгнцэртэй хүмүүст бүр хэцүү. дахин дахин бууж суух ггэж асуудал. манай оронд ямар тэдэнд зориулсан автобус байх биш. ийм асудлыг маш сайн бэлтгэлтэй байж хийх шаардагатай.
2014-08-27
tuya:
эээ ашгүй дээ.арай дэндүү бухимдалтай байлаа шүү улс орон минь бас л баян шүү.шал дэмий юманд баахан мөнгө урсгаад л.
2014-08-27
ganaa:
tiim blgvi dee
2014-08-27