350 сая төгрөгийн сандал байрлуулжээ
2014-08-27

Нийслэлийн 375 жилийг ойг угтан хотын өнгө үзэмжийг сайжруулах, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбайд нийт 350 сая төгрөгийн үнэ бүхий 1000 сандал байрлуулсан байна.

х

Хотын захиргаанаас үйлдвэр эрхлэгчдээ дэмжиж, үйлдвэрлэх боломжтой төрлөөс нь хамаарч 400 орчим сандлыг дотоодын үйлдвэр эрхлэгчдээс худалдан авчээ. Эдгээр сандлыг байрлуулахдаа гудамж бүрийн онцлогт тохируулан хогийн савтай нь хамт тавьж, ил задгай хог хаяхгүй байх нөхцөл бүрдүүлэхийг зорьжээ. Жуулчны гудамж, Их тойруу, Бага тойруу, Чингисийн талбай, Ард Аюушийн гудамж гэх мэт хотын төвийн зам дагуу түшлэгтэй, түшлэггүй, арлан, хог хаягдлаар хийсэн, гэрэлтдэг гэх мэт найман төрлийн сандлыг байршуулсан гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээлэв.

х

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
адар:
яасан ч их мөнгө гудамжинд хаяж байна даа бат-үүл дарга аа.
2014-08-27