Путин, Порошенко нар уулзав
Беларусийн нийслэл Минск хотод зохион байгуулагдаж буй Украин, Европын холбоо болон Евроазийн холбооны тэргүүнүүдийн гурван талт уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Украины Ерөнхийлөгч Петр Порошенко нар уулзсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Уулзалтаар Украин Европын холбоотой байгуулсан чөлөөт худалдааны гэрээ, эрчим хүчний хангамж зэрэг олон асуудлыг хэлэлцэхээр болсон юм.
6
Ерөнхийлөгчид Украины зүүн хязгаарын асуудлаар ярилцахаас татгалзсан гэж Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлжээ. Порошенко салан тусгаарлагч, босогч нарыг Орос зэвсгээр хангаж, зөрчил мөргөлдөөнийг улам даамжруулж байна хэмээн Путинийг буруутгасан гэв. Харин Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев хоёр улсыг харилцаагаа сайжруулж, энхийн гэрээ байгуулах нь зүүн хязгаарын хотуудад амьдарч буй иргэдэд тустай хэмээсэн байна.
6
Энэхүү уулзалтад Путин, Порошенко, Нурсултан Назарбаев, Беларусын Ерөнхийлөгч Александр Лукашенко болон Европын комиссын Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал хариуцсан комиссар Кэтрин Эштон, Европын холбооны эрчим хүчний бодлого хариуцсан комиссар Гюнтер Эттингер нар оролцож буй юм. Өнөөдөр Порошенко Европын холбооны удирдлагуудтай уулзахаар төлөвлөсөн байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ