845 тн элс нэмж бэлтгэнэ
Нийслэлийн Засаг даргын өвөлжилтийн бэлтгэл хангах тухай захирамжийн дагуу Өвөлжилтийн бэлтгэл хангуулах комиссыг байгуулж, даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллаж байна.
х
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын мэдээгээр нийслэлийн хэмжээнд зам талбайн 641.5 тн бодис, 140 тн давс, 337 тн элс, дайрганы үлдэгдэлтэй байгаа аж. Энэ өвөл 382 тн бодис, 845 тн элс, 363 тн хайрга нэмж бэлтгэхээр төлөвлөсөн байна. Харин машин техник хувьд цас шүүрддэг, хусдаг бодис цацдаг камаз маркийн таван машин, бодис цацдаг төхөөрөмж суурилуулсан зургаан портер машин, цас мөс хусах зориулалттай нэг автогридер, таван бобкат, хоёр ковш машиныг ажилд гаргахад бэлэн байгаа гэнэ.
х
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ