Сири улс руу нисгэгчгүй онгоц илгээв

img

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сири улс руу нисгэгчгүй, туршуулын долоон онгоц илгээсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ерөнхийлөгч хэлэхдээ “Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл хүрээгээ тэлж Сири, Йордоны хил орчимд эрхээ тогтоосон явдлыг буруутгаж ийнхүү нисгэгчгүй, туршуулын онгоц илгээсэн” гэжээ. АНУ-ын тусгай нисэх анги Иракийн нийслэл Багдад хотын зүүн хэсгийг бүрэн хяналтандаа оруулсан бүлэглэлийн хуаран руу агаараас цохилт өгсөн хэвээр байгаа юм.

6

Харин Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад АНУ-ын засаг захиргааг буруутгахаас илүү эх газарт нь цэргийн гэнэтийн ажиллагаа явуулахаар төлөвлөж буй бол эхэлж зөвшөөрөл авахыг хүссэн байна. Обама Сири улсад хэзээ агаараас цохилт өгөх өдрөө тодорхой хэлээгүй ч гэсэн туршуулын онгоц АНУ-д хүрэлцэн ирсэний дараа шийдвэрээ гаргана хэмээн мэдэгджээ. Ассад иргэний дайныг зогсоохын тулд АНУ болон Орос улсаас зэвсэг худалдан авахаа мэдэгдэж, босогч нарыг бууж өгөхийг шаардсан юм.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

gosha:
amerik orood dorddog khoino do... evrofiin irak ukrain bolno do...
2014-08-27
зочин:
америкийн хувьд сири гэж улс байхгүй нь харамсалтай, сири улсаас зөвшөөрөл авсан аваагүй шууд л арга хэмжээ авна харж л байгаарай, тэгснээ украйнд болохоор тусгаар улсын хил зөрчлөө гэдэг
2014-08-27