Хятадын Засгийн газраас уучлалт гуйв

img

Австралийн газрын тосны магнайт, тэрбумтан Кливе Палмер өнгөрсөн амралтын өдөр “ABC” агентлагийн “Q&A” хэмээх шууд нэвтрүүлэгт оролцож байхдаа Хятадын Засгийн газар болон ард түмнийг нь гутаан доромжилсон билээ. Тэрбээр “Хятадын Засгийн газар эрлийз хүмүүсээр дүүрсэн санагддаг. Тэд бүгдээрээ нүүрэндээ догшин, ууртай баг зүүдэг. Зүгээр л ард түмнээ айлгахыг оролддог. Хятадын удирдлагууд ард түмнээ мөлжиж, өөрсдөө дэндүү сайхан амьдарч байна. Ард түмэн нь ч гэж хоолойгоо боомилуулж байхдаа таарсан увайгүй ард түмэн” гэж хэлжээ.

6

Тус ярилцлагын дараа Австрали улсад ажиллаж, амьдардаг олон мянган хятад иргэн дургүйцлээ илэрхийлж Палмерийг уучлалт гуйхыг шаардсан билээ. Мөн Хятадын гадаад хэргийн сайд Ван Игийн бие төлөөлөгч Шу Лиань хүртэл Австралийн Засгийн газрыг буруутгаж, ард түмнийг нь доромжилсонд харамсч буйгаа илэрхийлсэн юм. Тэгвэл Кливе Палмер өчигдөр төв телевизид өгсөн ярианыхаа үеэр Хятадын Засгийн газраас уучлалт гуйсан тухай “www.abc.net.au” мэдээллээ. Палмер “Намайг уучлаарай. Хувийн үзэл бодлоо хэтэрхий чөлөөтэй илэрхийлсэндээ харамсч байна. Би дахин ийм алдаа гаргахгүй” хэмээжээ. Энэхүү ярилцлагын дараа Австралийн Ерөнхий сайд Тони Эббот шүүмжилж ярихаасаа өмнө боддог байхыг сануулжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
үнэн л юм хэлсэн байна, өмхий хужаагийн талаар
2014-08-27
masaru:
muu mal tegjiij xumxiin toos boliishd
2014-08-27