Орос ахын ёсоор Украинд туслахыг хүссэн
Беларусийн нийслэл Минск хотод зохион байгууллагдаж буй Евроазийн холбооны тэргүүнүүдийн уулзалтын үеэр Украин болон Европын холбооны удирдлагууд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинг салан тусгаарлагч нарыг зэвсгээр хангаж, тусламж нэрийдлээр Украинд эрхээ тогтоохыг санаархаж байна хэмээн буруутгасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
6
Путин тус мэдэгдлийн дараа өөрийн байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Украины зүүн хязгаарын хотуудад эрхээ тогтоож, эмх замбараагүй байдал үүсгэсэн салан тусгаарлагч нартай Орос эхнээсээ ямар ч хамааралгүй байсан. Дахин хэлэхэд, Орос ахын ёсоор Украинд туслахыг хүссэн. Өөр санаа байхгүй. Хэрвээ хүсвэл олон улсын шинжээч нар Оросын төрийн далбаатай тусламжийн цувааг шалгахыг би зөвшөөрч байна. Зүгээр л хүнс болон ахуйн хэрэгсэл байгаа. Порошенко тусламжийн цувааг хүмүүнлэг гэх нэрээр халхалсан буу зэвсэг гэж хардаж байгаа. Та зүүн хязгаарын хотуудад цэргийн ажиллагаа явуулсан нь буруу алхам болсон. Армийн цэргүүд ард түмнээ айлгаж, дүрвэхэд хүргэлээ. Хямрал таниас эхлэлтэй болохоос Оросоос бус. Тиймээс дотоодын хямралдаа Оросыг буруутгах хэрэггүй” хэмээн хэлжээ.
7
Европын комиссын Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал хариуцсан комиссар Кэтрин Эштон дээрх тусламжийн цувааг шалгах тусгай баг гаргахаа мэдэгдэж “Украины хямралыг цэглэхэд Путин таныг туслана гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ. Путин “Порошенко зөвшөөрвөл Луганск, Донецк мужуудад амьдарч буй иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэхэд туслалцаа үзүүлэх болно” гэжээ. НҮБ-аас мэдээлсэнээр Луганск, Донецк мужид амиа алдсан энгийн иргэдийн тоо 2000-д хүрсэн гэв. Тэдний 500 гаруй нь 0-15 насны хүүхдүүд гэнэ.
7
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ