Аадар борооны улмаас дөрвөн хүн амиа алдав
Өмнөд Солонгосын Бусан хотод орсон аадар борооны улмаас дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн сураггүй алга болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Бусан хот бүхэлдээ усанд автсан бөгөөд зам тээвэр болон цахилгаан тасалдахад хүрсэн хэмээн тус улсын Онцгой байдлын яамнаас мэдэгдэв. Аадар борооны улмаас хоёр хоногийн дотор 100 гаруй байшин эвдэрч, 4000 гаруй автомашин усанд живжээ. Мөн үйлчилгээний байгууллагууд болон захууд хаалгаа барихад хүрчээ.
6
Цагдаагийн газраас байшин, барилгын нурангид даруулж 50 гаруй хүн гэмтсэн гэж мэдээлжээ. Үерийн улмаас 14-35 насны дөрвөн хүн амиа алдаж, 17 настай нэг охин сураггүй алга болсон байна. Сураггүй алга болсон охиныг аврагчид болон сайн дурынхан хайж байгаа аж.
6
Тус улсын Ерөнхий сайд Чунг Хонг Вон Бусан хотод байрлах атомын цахилгаан станцыг анх удаагаа унтрааж, үйл ажиллагааг нь зогсоохыг тушаажээ.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ