Палестинчууд жагсав
Газын зурваст амьдарч буй Палестиний 5000 гаруй иргэн Израйль болон “Хамас” бүлэглэлийг буруутган эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, анх удаагаа иргэний дуу хоолойгоо хүргэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хотын иргэд “Биднийг тайван орхи”, “Бид хөвгүүдээ алан хядагч болохыг хэзээ ч зөвшөөрөхгүй”, “Бидний ирээдүйд туслаач” хэмээж байжээ.
6
Эсэргүүцлийн жагсаалд оролцож буй бага насны хөвгүүд тоглоомон буу барьцгаасан байжээ. Жагсаалыг зохион байгуулсан “Палестин” холбооны тэргүүн Мухамид Жеан “Ерөнхийлөгчөө, Ерөнхий сайдаа, парламентын гишүүдээ энэ хүүхдүүд ямар харагдаж байна. Яг одоо энэ зөрчилдөөнийг зогсоохгүй бол энд байгаа хөвгүүд гартаа тоглоомон бус галт зэвсэг барьж төрсөн эцэг, эхийнхээ өмнөөс дайтах болно. Палестины ирээдүйг алан хядагч болгохыг бүү зөвшөөр. “Хамас” бүлэглэлийн дайчид тэднийг буруу аргаар хүмүүжүүлэхийг бүү зөвшөөр” гэж хэлсэн байна.
6
Эсэргүүцлийн жагсаалаас үүдэж Израйлийн Засгийн газар цэргийн ажиллагаагаа түр зогсоосон бол “Хамас” бүлэглэл пуужин харважээ. Израйлийн Ерөнхийлөгч Бенжамин Нетаньяху “Бид олон хүнийг гэмтээхийг хүсээгүй учир нэг алхам ухарсан. “Хамас” бүлэглэл хариу гал нээсэн ч бид хүлээцтэй хандсан” гэжээ.
6
Палестины тусгай хүчин иргэдийг хүчээр тараахын тулд даралттай ус ашигласан байна.
5
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ