Гал зогсоох гэрээг урт хугацаагаар байгуулжээ

img

Израйль болон Палестиний Засгийн газар Газын зурваст болж буй зөрчил мөргөлдөөнөө зогсоож, гал зогсоох гэрээ байгуулсан тухай “ВВС” мэдээллээ. НҮБ-ын мэдээлснээр “Хоёр тал хамгийн багадаа 100 хоногийн хугацаатай гал зогсоох гэрээ байгуулсан. Үүнээс ч  илүү хугацаатай  ч байж магадгүй. Урьдчилан сэргийлэх үүднээс хугацааг нь хэлэх боломжгүй хэмээн Израйлийн талаас мэдэгдсэн” гэжээ.

6

Гэрээ байгуулснаас хоёр цагийн дараа Газын зурвасын хил орчимд байрлаад буй Израйлийн армийнхан ухарч, мэдээлэл өгөх үүрэгтэй 50 дайчин үлдсэн байна. Мөн Палестиний талаас “Хамас” бүлэглэлд тавих хяналтаа сайжруулахаа амлаж, НҮБ болон хүмүүнлэгийн элч нарыг Газын зурваст урьж, туслалцаа үзүүлэхийг хүсчээ. Маргааш Израйль, Палестиний төлөөлөгч нар Египетийн нийслэл Каир хотноо уулзаж, гэрээ болон зарим зүйлсийн талаар ярилцахаар болжээ. Израйль гурван хүүгийн үхлээс үүдэлтэй тус мөргөлдөөний улмаас Палестиний 2050 иргэн, Израйлийн 67, “Хамас” бүлэглэлийн 100 гаруй дайчин амиа алдсан билээ. Урт хугацааны гал зогсоох гэрээ байгуулсан явдалд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама талархлаа илэрхийлж, Газын зурвас руу тусламж илгээхээ мэдэгджээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ