Миддилтонг хүүхэлдэйн баатар болгов
Их Британийн угсаа залгамжлах ханхүү Жорж Александр Луигийн ээж гүнж Кейт Миддилтонг АНУ-ын “Fox” кино компанийн бүтээл “The Simpson” хүүхэлдэйн киноны шинэ ангид тоглуулсан тухай “metro.co.uk” мэдээллээ. Миддилтонг гүнж болсоноосоо хойш хэрхэн аж төрж буй болон хувцаслалтынх нь талаар харуулсан “Simpsonized' the Royal” хүүхэлдэйн кино ирэх долоо хоногт нээлтээ хийх аж. Тус ангид хатан хаан II Элизабет, ханхүү Чарльз, Уильям, Харри хүртэл гарах гэнэ. Хүүхэлдэйн киноны найруулагч Мика Андерсон “Энгийн амьдралаас эрхэмсэг гүнж болсон Миддилтонг сонирхохгүй байна гэдэг тэнэг хэрэг. Тэр бол энэ цаг үеийн жинхэнэ язгууртан. Кинонд минь хүртэл эрхэмсэг, үзэсгэлэнтэй төрхөөрөө бусад дүрээс ялгарч байгаа” хэмээжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ