Миранда Керр найз залуутай болжээ

img

Австралийн супер модель Миранда Керр найз залуутай болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн тухай “www.hollyscoop.com” мэдээллээ. Өнгөрсөн жил жүжигчин Орландо Блумээс салсан тэрбээр тэрбумтан Жэймс Пакертай үерхэж байгаа гэнэ. Тэд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн болзож,  хэдхэн хоногийн өмнөөс албан ёсоор үерхэж эхэлсэн хэмээн Мирандагийн найз хэлжээ. Хосууд өнгөрсөн амралтын өдөр Испани улсад амарсан бөгөөд өчигдөр Нью Йорк хотноо буцаж ирсэн гэв. Модель бүсгүй 31 настай бол Пакер 47 настай аж. Австралийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар“Жэймс Пакер Мирандатай дотно харилцаатай болсоныхоо дараа эхнэр болон хүү, охиноосоо тусдаа амьдрах болсон. Саяхан салах өргөдөлд гарын үсгээ зурсан” гэжээ. Пакер Австралийн толгой баячуудын нэг бөгөөд өнгөрсөн жил “Forbes”сэтгүүл түүний хөрөнгийг 6.5 тэрбум хэмээсэн юм.

5

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

xatan uxaan:
mirandaa chi 2 xvvxdiinx ni nulimasand xaxaj tsatsaj uxeeree. ger bul uimuuleed sain yavaxiig chin xarnaa.
2014-08-28
hahaha:
mirandaa ail ger uimuulj huuhed unchruuleed ged erguu comment bicheech manaihaaan hahhaha
2014-08-27
hihi:
matrsakov bn da, miranda yaj iim yum toosin bol doo, orlando ni hamagui tsarailag zaluu yumsan. mongo huchtei yum da
2014-08-27