10 хүүхдийн гурав нь цэцэрлэггүй байна

img

Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан өнөөдөр БШУЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ онд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах хүүхдийн тоо өнгөрсөн онтой харьцуулахад найман мянга орчим хүүхдээр нэмэгдсэн байна. Яамнаас гаргасан судалгаагаар 10 хүүхэд тутмын гурав нь цэцэрлэггүй үлдэж байгаа тоо гарчээ.

х

Энэ хичээлийн жилд цэцэрлэгийн насны 256 мянган хүүхэд байгаагаас 202 мянга нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдана. Үүнээс 156 мянга нь төрийн өмчийн цэцэрлэгт, 20 мянга нь хувийн өмчийн цэцэрлэгт, 25.8 мянган хүүхэд нь хувилбарт сургалтад хамрагдах гэнэ. Засгийн газраас цэцэрлэг, сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа ба 2014 оны төсвийн тухай хуулиар нийт 193 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 213.9  тэрбум төгрөг баталсан. Дэлхийн банкны хөрөнгөөр 17 цэцэрлэгийн барилга, нийслэлийн хөрөнгөөр 31 барилга /16 цогцолбор, 3 сургууль, 12 цэцэрлэг/, Концессийн гэрээгээр 82 цэцэрлэг, сургуулийн  барилгын ажлын хөрөнгийг шийдвэрлэсэн гэж мэдээлэв.

х

Энэ онд 2014 онд улсын төсөв, нийслэл, орон нутгийн төсөв, төслийн санхүүжилтээр 30.586 суудалтай 65 сургууль, 12275 ортой 102 цэцэрлэг, 4800 хүүхдийн хүчин чадалтай 16 бага сургууль-цэцэрлэгийн цогцолбор, 2785 ортой 24 дотуур байр, 12 спорт заал нийт 219 барилгын барилга угсралтын ажил хийгдэж байгаа юм байна. Үүнээс 2014 онд 8648 суудал бүхий 18 сургууль, 5235 ор бүхий 45 цэцэрлэг, 2785 ортой 24 дотуур байр, зургаан спорт заал ашиглалтанд орох аж.

х

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bold:
ямар ч улс хөгжлийн хамгийн хүнд үедээ ч хойч ирээдүй, үр хүүхдээ эрүүл, боловсролтой болгоход анхаардаг. гэтэл энэ засгийн газар эмнэлгэ, сургууль, цэцэрлэгүүдэд халтай бодлого баримтлаад байх шигээ
2014-08-27