Адель шиг дуучин хэрэгтэй байна
“X Factor” шоуны ерөнхий шүүгч Саймон Ковелл өөрийн твиттер хуудастаа “Адель шиг дуучин хэрэгтэй байна. Энэ шоуны оролцогчид гэж авах юм алга” хэмээн жиргэжээ. Тэрбээр мөн Майли Сайрус, Леди Гага, Кейти Перри, Селена Гомезийг ямар ч чадваргүй уран бүтээлчид хэмээсэн тухай “metro.co.uk” мэдээллээ.
Саймон “Намайг өршөөгөөрэй. Тэд үнэхээр муу дуучид. Ямар ч ур чадваргүй мөртлөө үргэлж тэнэг юм шиг аашилдаг. Тэдний дэргэд бол Адель жинхэнэ дуучин. Түүний хоолой бол бурханы бүтээл” гэжээ. Оскарын шагналт,“Grammy” наадмын найман удаагийн шагналт дуучин Адель хүү Анжелогоо төрүүлсэний дараа урлагаас хөндийрч, хоёр жилийн хугацаанд ганц ч уран бүтээл хийгээгүй юм. Тэрбээр 2012 оны эхээр хоолойндоо хагалгаа хийлгэсэний дараа “дуу дуулах нь хэтэрхий аюултай юм байна” хэмээж хэсэг хугацаанд уран бүтээлээсээ хөндийрч буйгаа мэдэгдсэн билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ