Меган Фокс Сөүлд ирлээ
Жүжигчин Меган Фокс сүүлд тоглосон “Teenage Mutant Ninja Turtles” киноныхоо сурталчилгааны ажлаар Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Жүжигчин бүсгүй болон киноны багийнханыг Сөүлд хотод ирэх үед 1000 гаруй фэн нь хүлээн авсан байна. Тус уран бүтээл энэ сарын 1-нд албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд нийт 145 сая ам.долларын ашиг олжээ. Мөн АНУ-ын кино чартуудад эхний байрт жагсч буй. Кино багийнхан Сөүлээс гадна Токио, Куала Лампур, Бангкок хотуудад киноныхоо сурталчилгааг хийхээр төлөвлөсөн байна. Меган анх удаагаа Сөүлд ирж буйгаа мэдэгдэж “Солонгос залуусын арьс яг хүүхдийн арьс шиг тунгалаг, цэвэрхэн юм” гэж хэлжээ. Тэрбээр “Би анх удаагаа ийм цэвэрхэн царайтай залуусыг харж байна. Солонгос залуусын цэвэрхэн арьс өөрийн эрхгүй анхаарлыг минь татлаа” гэсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ