Цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол ямар ч хэлэлцээр хийхгүй
Беларусийн нийслэл Минск хотод зохион байгуулагдаж буй Евроазийн холбооны тэргүүнүүдийн уулзалтын үеэр ОХУ, Украины ерөнхийлөгч нар Европын холбооны Европын комиссын Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал хариуцсан комиссар Кэтрин Эштоны хүсэлтээр хоёр дахь удаагаа уулзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Энэ үед Путин Украины Ерөнхийлөгч болон Европын холбооны төлөөлөгч нарт хандаж “Хэрвээ Порошенко зүүн хязгаарын хотуудад явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоохгүй бол ямар ч хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгдье. Мөн дотоодын хямралдаа Оросыг буруутгах шаардлага байхгүй. Путин миний бие Оросын талыг баримтлагчид хэмээн өөрсдийгөө нэрлэсэн салан тусгаарлагч нартай ямар ч хамааралгүй, бас холбоогүй. Эхний ээлжинд Луганск болон Донецк мужуудад байрлаад буй цэргүүдээ татвал Орос Украинд санхүүгийн тусламж болон хямралаас гарах аргыг зааж өгөх болно” гэж хэлжээ.
6
Харин Порошенко “Путиний тушаалаар Оросын Батлан хамгаалах яам зүүн хязгаарын хотуудад эмх замбараагүй байдал үүсгээд буй салан тусгаарлагч, босогч нарыг зэвсгээр хангасан баримт хангалттай байгаа” хэмээн мэдэгдсэн байна. Тэдний уулзалт таван минут орчим үргэлжилсэн байна.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ