Иргэдээ суллахын тулд мөнгө төлөхгүй

img

Энэ сарын 22-нд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Франс пресс агентлагийн сэтгүүлч Жеймс Фоулиг цаазалж АНУ-ын Засгийн газрыг цэргийн ажиллагаагаа зогсоохыг шаардсан билээ. Тэгвэл тус бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдад мэдэгдэл хийж, Обамагаас их хэмжээний мөнгө шаардсан тухай “www.depo.ua” мэдээллээ. Тэрбээр “Манай талд АНУ-ын хоёр иргэн барьцаанд байгаа. Тэднийг эргүүлэн авахын тулд Обама бидэнд мөнгө төл. Нэг хүн нэг тэрбум ам.доллар. Хоёр тал тохиролцоонд хүрвэл барьцаанд байгаа хүмүүсийг Иракийн Засгийн газарт хүлээлгэн өгнө” гэжээ. Харин Обама “АНУ иргэдээ суллахын тулд мөнгө төлөхгүй” гэдгээ албан ёсоор мэдэгдэж “Иргэдээ буцаан авахын тулд цэргийн ажиллагааныхаа хүрээг тэлнэ” хэмээсэн байна.

:

Барак Обама “АНУ-ын Засаг захиргаа хэзээ ч алан хядах бүлэглэлтэй хэлэлцээр хийхгүй. Тэдэнд мөнгө төлнө гэдэг бууж өгч буй нь нэг хэлбэр. Ард түмэндээ амлахад “Халифын вант улс” бүлэглэлийн барьцаанд байгаа АНУ-ын хоёр иргэний талаарх мэдээлэл байхгүй учир эхэлж алхам хийхгүй” гэжээ. Амиа алдсан сэтгүүлчийн аав Жон Фоули “AFP” агентлагт “Иракт эрхээ тогтоогоод буй тус бүлэглэлийн тэргүүн хүүгийн минь амийг 100 сая ам.доллароор үнэлсэн. Харамсалтай нь Ерөнхийлөгч хэт даврагч нартай хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгдсэний дараа хүү минь амиа алдсан” гэж ярьжээ.

:

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ