Эбола вирус туссан гурван хүн эдгэрчээ

img

ДЭМБ-ын захирал Маргарет Чан “Баруун Африкийн таван оронд дэгдсэн Эбола вирусын халдвар авсан гурван хүн туршилтын журмаар гаргаж авсан “Замак” эм, тариаг 7-14 хоногийн хугацаанд хэрэглэж, улмаар эдгэрсэн” хэмээн “Ройтерс” агентлагт ярьжээ. “Улаан загалмай” нийгэмлэгийн төлөөлөгч, Британийн эмч Уильям Пули энэ сарын эхээр Либер улсад ажиллаж байхдаа халдвар авсан юм. Тэрбээр халдвар авсаныхаа дараагаас Британийн “Эбола вирустэй тэмцэх” тусгай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж 12 хоногийн хугацаанд “Замак” эмийг тогтмол хэрэглэж, эдгэрсэн байна. “Түүний биеийн байдал сайн байгаа. Нуруу болон гэдэс, хөлөөр нь туурсан улаан товруунууд алга болсон” хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдэгджээ. Мөн Нигер болон Сьерра Леон улсад ажиллаж байхдаа халдвар авсан АНУ-ын хоёр эмчид тус эмийг туршиж, эдгээсэн байна.

7

Энэхүү эмийг ДЭМБ болон Канад, Британи, АНУ-ын эмч нар хамтран Пентагоны био хүрээлэнд гаргаж авсан юм. Британийн эбола вирустэй тэнцэх албаны дарга Майкл Жэкобс хэлэхдээ “Замак эмийг халдвар авсан 10 хүнд туршсан. Тэдний биеийн байдал өдрөөс өдөрт сайжирч, биеэр туурсан зүйл нь багассан” гэв. Эбола вирусын улмаас 1500 хүн амиа алдаж, 3000 хүн халдвар авчээ.

7

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ