Газын зурвас өмнөх шигээ тайван болсон
Израйль болон Палестиний Засгийн газар өчигдөр Газын зурваст болж буй мөргөлдөөнөө зогсоож, урт хугацааны гал зогсоох гэрээг амжилттай байгуулсан билээ. Хоёр орны удирдлагууд өнөөдөр Египетийн нийслэл Каир хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон НҮБ-ын дарга Бан Ги Мүний бие төлөөлөгч Томми Виетортай уулзахаар болсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Палестиний Ерөнхийлөгч Махмуд Аббас уулзалтын өмнө “Газын зурвас өмнөх шигээ тайван болсон” хэмээн онцолжээ. Тэрбээр “Израйль, Палестин харилцан буулт хийж, ямар ч шалтгаангүйгээр эхэлсэн мөргөлдөөнөө зогсоолоо. Өнөөдрөөс эхэлж Газын зурваст бүтээн байгуулалт эхэлсэнийг хэлэхэд таатай байна. Мөн пуужингийн цохилтоос болж эвдэрч, сүйдсэн сургууль, цэцэрлэгийг сэргээн засварлаж эхэллээ. Хэт даврагч “Хамас” бүлэглэл хүртэл Израйлийн Засгийн газартай хэлэлцээр хийх хүсэлтээ илэрхийлсэн” гэжээ. Израйлийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху“Гал зогсоох гэрээгээ зөрчихгүй байвал Израйль хариу арга хэмжээ авахгүй” гэсэн байна. НҮБ болон Европын холбоо Палестиний Засгийн газарт Газын зурвасыг сэргээн засварлах ажилд зориулж 100 сая ам.долларын тусламж үзүүлжээ. Израйль, “Хамас” бүлэглэлийн дайралтын улмаас Палестиний 2200 иргэн амиа алдсан юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ