“Халифын вант улс”-ын тэргүүнээс хүүгээ суллахыг хүсчээ
2013 оны наймдугаар сард АНУ-ын иргэн, “Washington post”сонины сэтгүүлч Стевен Сотлофф Сири улсад сурвалжлага бэлдэж явахдаа Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчдад барьцаалагдсан юм. “ВВС” агентлагийн мэдээлсэнээр “Сэтгүүлчийн ээж Ширлей Сотлоффтус бүлэглэлийн тэргүүн Бакар аль-Багдадид есөн минутын хугацаатай видео бичлэг илгээсэн” гэв. Дүрс бичлэгт “Хүүг суллахыг хүсч байна. Гуйж байна, хүсэлтийг минь хүлээн авна уу. Бакар аль-Багдад таниас чин сэтгэлээсээ гуйя. Хүү минь албан үүргээ гүйцэтгэж байхдаа танай бүлэглэлийн дайчдад олзлогдсон. Тэрбээр ямар ч муу зүйл хийгээгүй гэдгийг санаач. Таны саруул ухаан намайг болон гэр бүлийг минь хүндэлсэн шийдвэр гаргана гэж найдаж байна” хэмээжээ. Бакар аль-Багдад АНУ-ын нисэх хүчин агаараас цохилт өгөхөө зогсоохгүй бол Стевен Сотлоффийг хэдхэн хоногийн өмнө амиа алдсан Франс пресс агентлагийн сэтгүүлч Жеймс Фоули шиг цаазална” гэжээ. Тус бүлэглэлийн барьцаанд АНУ-ын иргэн, “New York Times” сонины сэтгүүлч байгаа гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ