Ник Кэннон шивээсээ арилгуулжээ

img

Дуучин Мэрайя Кэригийн нөхөр Ник Кэннон 2009 онд эхнэртээ зориулж далан дээрээ “Mariah” хэмээх шивээс хийлгэж байсан юм. Хосууд өнгөрсөн долоо хоногт албан ёсоор салж буйгаа мэдэгдэж, дуучин бүсгүй хоёр хүүхдийнхээ хамтаар тусдаа амьдрах болсон билээ. Тэгвэл Ник Кэннон эхнэртээ зориулж хийлгэсэн шивээсээ арилгуулж “Өнгөрсөнөө эргэн дурсахыг хүсэхгүй байна” хэмээн твиттертээ бичсэн тухай “TMZ” сайт мэдээллээ.

1

Мэрайя Кэри гэрлэлт нь бүтэлгүйтэж, хуримаа цуцлахад хүрсэн шалтгаанд Кэнноныг буруутгаж, их хэмжээний мөнгө нэхэмжилжээ. Кэннон өөрөөс нь болж гэр бүл нь салаагүй. Бид хоёр хоёулаа буруутай хэмээж Нью Йорк хотын шүүхэд гомдол гаргасан байна. Тэрбээр “Би хүүхдийн тэтгэмжээс өөр мөнгө Мэрайя Кэрид өгөхгүй” гэжээ.

1

Кэри ирэх сараас эхлэн “My life is song” хэмээх аялан тоглолтоо хийхээр болсон юм. Тэрбээр аялан тоглолтоосоо өмнө Кэнноноос албан ёсоор гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийнхөө овгоор овоглоно гэж хэлжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ