Ума Турман “Vs” сэтгүүлийн ковер болов
2010 оноос эхлэн ямар ч уран бүтээлд оролцоогүй жүжигчин Ума Турман ирэх сард худалдаанд гарах “Vs” сэтгүүлийн ковер болж сонирхолтой ярилцлага өгсөн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн жил Лума хэмээх охиноо төрүүлсэнийхээ дараагаас кинонд тоглохоо больж алдартай сэтгүүлийн ковер болохоос татгалзсаар ирсэн юм. Тус сэтгүүлийн эхний хуудаст “Хөг аялгуу шиг Ума Турман эргэн ирлээ” хэмээн бичжээ. Өдгөө 44 настай жүжигчин бүсгүй “Vs”-д өгсөн ярилцлагадаа “Ээж болох нь миний амьдралд олон эерэг өөрчлөлт авчирч, би маш их аз жаргалтай болсон. Гэсэн хэдий ч би ажилдаа дуртай. Ээж болсон ч хийхийг хүссэн зүйлээ ямар ч айдасгүйгээр хийхийг хүсч байна” хэмээн ярьжээ.
1
Тэрбээр ирэх аравдугаар сард найз залуу, бизнесмэн Арпал Буссонтой хуримаа хийхээр болжээ. Хосууд 2007 оноос эхлэн болзож, удалгүй хамт амьдрах болсон юм. Ума өмнөх гэрлэлтээсээ Маяа, Виктори гэх 16, 12 настай хоёр хүүхэдтэй билээ.
Ирэх онд Умаг дэлхийн хэмжээний од болгосон “Биллийг устга” уран сайхны киноны гуравдугаар анги бүтээгдэхээр болжээ. 2003, 2004 онуудад дэлгэцнээ гарсан тус уран бүтээл Холливуудын шилдэг 20 кинонд багтдаг юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ